ХАБЭА-н Үндэсний хороо хуралдлаа

2021-02-10

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2021 оны анхны цахим хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ХАБЭА-н Үндэсний хорооны 2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга болоод 2021  оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, Үндэсний хорооны гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг тус бүр хэлэлцэв.

    Тухайлбал, 2020 онд ҮОМШӨ-ний даатгалын сангаас ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зарцуулалтын /ХАБЭА-н сургалт, сурталчилгаа, судалгааны чиглэлээр/ талаар НДЕГ-ын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг танилцуулсан бол ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан ҮОМШӨ-ний даатгалын сангаас Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2021 оны төлөвлөгөөний төслийг танилцуулж, батлуулсан.

   Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил мэргэжлийн стандартын төслийн танилцуулгыг МАОЭНХ-ны /Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын төвийн дарга Г.Энхбат хийлээ. 

   Мөн ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ авах, төрөл нэмүүлэх хүсэлт ирүүлсэн байгууллагуудын танилцуулгыг ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат хийж, мэдээлэл өгсөн. Хурлын явцад ХАБЭА-н сургалтын хоёр байгууллагад шинээр гэрчилгээ олгож, 4 байгууллагын сургалтын төрлийг нэмэхээр шийдвэрлүүлэв.

  Хурлын төгсгөлд ХАБЭА-н Үндэсний хорооны зүгээс ажлын байранд “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг дүгнэн хэлэлцлээ.

  Хурлыг ХАБЭА-н Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар удирдан явуулсан. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ