ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан хаагчид дүүргүүдэд эргүүлд гарч, үүрэг гүйцэтгэлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг хумих зорилгоор Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт" шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 22 эрэгтэй албан хаагчид дүүргүүдэд хуваарилагдан эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Албан хаагчид 08:00-22:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд дайчлагдан ажиллав.