“Монгол улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 6 дугаар хурал боллоо

2021-02-25

  Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд гаргах бодлогын баримт бичиг, сургалтын чанар, ажлын талбайд удирдах хянах ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-тай  хамтран  “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

  Энэхүү төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 6 дугаар хурал 2021 оны 02 дугаар сарын 25-нд цахимаар зохион байгуулагдлаа. 

  Цахим хуралд Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилгын хөгжлийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төлөөлөл 32 хүн оролцов.

 Уулзалтаар талууд “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн явц, өнөөгийн байдал, төлөвлөгөө, сургагч багш бэлтгэх сургалт, ХАБ-ын жишиг танхимын танилцуулах сургалт, МХЕГ Хамгаалах хэрэгслийн туршилтын лаборатори байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцсон.  Мөн “Ковид-19” цар тахлын улмаас төслийн хүрээнд хийгдэх байсан зарим ажлууд хойшилсонтой холбогдуулж төслийг 2022 оны 02 дугаар сар хүртэл сунгах асуудлаар зөвшилцөж, нэгдсэн шийдэлд хүрлээ.

     Тус төслийн хүрээнд:

-Бодлогын баримт бичиг, сургалтын чанар, ажлын талбайд удирдах хянах ур чадварыг дээшлүүлэх

-Барилгын талбайн ХАБ-ын жишиг танхим /байгуулагдсан./

-ХАБЭА-н нэг бүрийн хамгаалах хэрэгслийн лаборатори 

-Барилгын талбай дахь практик сургалт 

-Сургагч багш бэлтгэх 

-Гарын авлага боловсруулах зэрэг  ажлуудыг хэрэгжүүлж байна. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ