Цахим сургалт болно

2021-02-25

Ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чадавхыг бий болгох зорилгоор “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-Ажлын байранд  КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 26-нд  цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Цахим сургалтад Архангай, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн 50 ажил олгогч оролцоно.

Ажлын байранд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, халдварын үед ажлын байрны эрсдэлийг  үнэлэх, эрсдэлийг бууруулах арилгах арга хэмжээг төлөвлөх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар ажил олгогчийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь ажилтны эрүүл мэнд болон тэдний гэр бүлийг хамгаалах, цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ