ХАБЭА-н сарын аяны хүрээнд хийгдэх онцлох ажлуудыг танилцуулж байна

2021-04-02

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар  эхэллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04-р сарын 28-ны өдрийг “Ажлын байранд дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд анх гаргасан байдаг.

 Манай улс энэхүү сарын аяныг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил  “ХЯМРАЛЫГ УРЬДЧИЛАН ХАРЖ, БЭЛТГЭЛТЭЙГЭЭР ДАВАН ТУУЛЪЯ-ХАБЭА-н ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЬЕ” уриан дор явуулж байгаа билээ.

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэн сарын аяны хүрээнд хийгдэх бүхий л арга хэмжээг цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дамжуулан зохион байгуулж буй нь онцлог болж байна. 

Энэ хүрээнд дараах сургалтуудыг цахим хэлбэрээр явуулна.

-Аймаг, нийслэл, дүүргийн ХХҮГ, хэлтсийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах “Хөдөлмөрийн эрүүл мэнд;

-9 дүүргийн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоцгооё;

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сэтгүүлч нарын оролцоог нэмэгдүүлэх нь;

“Ажлын байрны сөрөг хүчин зүйлээс шалгаалсан сэтгэлзүйн эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх нь;

-Ионжуулагч болон ионжуулагч бус цацрагийн өртөлтөөс үүсэх Мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүний оношилгоо эмчилгээ;

"Ажлын байрны эрдсийн тоосны өртөлтийг бууруулах арга зам” сэдэвт олон улсын симпиозиум хурлыг  зохион байгуулах юм. 

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Зочид буудал, Зоогийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагууд ковидын үед эрүүл аюулгүй ажлын байрыг хэрхэн бий болгон ажиллах, ажилчдын эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд видео шторк бэлтгэн олон нийтэд түгээх, Ковид цар тахлын үед дагаж мөрдөх хууль тогтоомжийн эмхэтгэл болон гарын авлага, зөвлөмжүүдийг бэлтгэн түгээхээр  ажиллаж байна. 

"Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2020” болзолт уралдааны  шилдэгүүдийг шалгаруулж, өргөмжлөхөөс гадна тэдний сайн туршлагыг  олон нийтэд түгээх ажил хийгдэнэ. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ