“Ковид-19” цар тахлын үед хөдөлмөрийн эрүүл мэнд удирдлагын тогтолцоог сайжруулахад тусгайлан анхаарах хэрэгтэй

2021-04-06

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян үргэлжилж байна. Сарын аяны талаар Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна.  Энэ жилийн сарын аяны зорилтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бэхжүүлэхэд анхаарал хандуулъя гэж шийдвэрлэсэн. Сарын аяны хүрээнд ажил олгогчийн зүгээс ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанд  анхаарал хандуулах, тэр тусмаа цар тахлын үед хөдөлмөрийн эрүүл мэнд удирдлагын тогтолцоог сайжруулахад тусгайлан анхаарах хэрэгтэй байна. Тиймээс ажил олгогчид ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, ажлын байранд аюулгүй ажиллах заавар, зөвлөмж өгөхөөс гадна “ковид-19” халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг давхар хүргэх асуудалд бодитойгоор анхаарахыг хүсч байна. Ажилтнаасаа эхлээд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, төр засгийн бүх шатны байгууллага сарын аяныг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ