Г.Адъяа:Ажлын байрыг стрессгүйгээр зохион байгуулах асуудалд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүх шатандаа анхаарч ажиллана

2021-04-08

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа: Жил бүрийн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян зохиогддог уламжлалтай. Юуны өмнө энэхүү сарын аяныг улсын хэмжээнд хамтран зохион байгуулдаг нийгмийн түншүүд, төр, ажил олгогчдынхоо төлөөлөлд МҮЭХ-ны өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, энэ онцгой нөхцөлд илүү хамтран ажиллах саналыг дэвшүүлж байна. Эрүүл, аюулгүйгээр ажлын байрыг зохион байгуулах замаар ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалъя,  эдийн засгаа аваръя гэдэг энэ эрэмбээр ажил олгогч, төр, үйлдвэрчний эвлэл бүх шатандаа хамтарч ажиллах зорилгыг дэвшүүлсэн.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага ковидын сөрөг нөлөөллийг даван туулахад нийгмийн түншлэлийг илүү идэвхтэй ажиллуулах зөвлөмж өгсөн. Тодруулбал, ажлын байрыг хадгалж үлдэх, хүн амынхаа орлогыг тогтвортой байлгахын тулд ажлын байранд зөв зохион байгуулалтыг хийж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Ажлын байрыг стрессгүйгээр зохион байгуулах асуудалд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүх шатандаа анхаарч ажиллана. Манай байгууллагын зүгээс энэхүү сарын аяны хүрээнд “Ослыг тэглэх алсын хараанд төр, ажил олгогч нар идэвхтэй нэгдэцгээе” гэх уриан дор цахим үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүх гишүүдийг Монголын үйлдвэрчний эвлэлийн бүх шатны байгууллагатай хамтран ажиллахыг хүсч байна.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ