ХАБЭМТөвийн эрүүл ахуйч, эмч нар цахим сургалтад хамрагдлаа

2021-04-25

Цөмийн энергийн комиссын ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Ионжуулагч болон ионжуулагч бус цацрагийн өртөлтөөс үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүний оношилгоо, эмчилгээ” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 23,24-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус сургалтад ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 25 эмч, эрүүл ахуйч оролцлоо.

Сургалтаар

-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой олон улсын болон Монгол улсын хууль дүрэм, стандартуудын тойм

-Цөмийн цацраг  бодистой харилцан үйлчлэх нь, цацрагийн биологийн үйлчлэл

-Цацрагаас хамгаалах аргууд,

-Нейтрон цацраг, түүний хэрэглээ,

-Цацрагийн аюулгүй норм, аюулгүй ажиллагааны дүрэм

-Рентген цацрагийн тухай ойлголт, түүнээс хамгаалах нь

-Цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхэд тавигдах аюулгүйн шаардлагууд

-Цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийн хяналт, хамгаалалт /ОХУ, Эрдэнэт үйлдвэрийн туршлага/

-Цөмийн цацрагийн осол, цацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслүүд

-Ажлын байранд цацрагийн тун хэмжих багаж төхөөрөмжүүд, тэдгээрийн үзүүлэлт зэрэг чухал сэдвийн хүрээнд олон төрлийн мэдээлэл олж авсан өндөр ач холбогдолтой сургалт байсныг оролцогчид онцолсон.

Түүнчлэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүрээнд ионжуулагч цацрагийн өртөлтийг хэмжиж, үнэлэх ажил хийгдэхгүй орхигдож байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс ионжуулагч болон ионжуулагч бус цацрагийн тухай ойлголт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, тэдгээрийн хэрэглээний талаар зохих мэдлэг олгох, цацрагтай харьцан ажилладаг ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, эрүүл ахуйчдыг чадавхижуулах шаардлага тулгарч буй аж.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ