З.Бауыржан: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг цахим хэлбэрээр явуулж хэвшүүллээ

2021-05-24

ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа.

-Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хэчнээн хууль, журам үйлчилж байна вэ?

-Ажилтан эрүүл, аюулгүй ажлын байр, орчинд ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй бол ажил олгогч тэр нөхцөлийг хангах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох 10 гаруй дүрэм, журмаар зохицуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хууль 2008 онд батлагдсанаас хойш 2012, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг Засгийн газрын 243 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Үндэсний тав дахь хөтөлбөр хэрэгжиж дууссанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага, соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, удирдлага, хяналт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн санхүүжилтийг бүх шатанд оновчтой болгох, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгосон гэж үзэж байна.

-Хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжсэн бэ. Одоо дараагийн хөтөлбөрийг боловсруулах байх?

-Энэ онд бид ХАБЭА-н үндэсний тав дахь хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт, хяналт хийж 92,3 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж үзсэн. Үндэсний тав дахь хөтөлбөрийн онцлог нь ХАБЭА-н бүтэц, тогтолцоог тогтмолжуулахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг шат шатандаа төсвийн багцад тусган хэрэгжүүлэх, сургалтын тогтолцоо, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоход илүүтэй анхаарч ажилласан явдал юм. Одоо бид ХАБЭАн 20212025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулан ажиллаж байна. Уг стратеги төлөвлөгөөний гол зорилго нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэж байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдэнэ.

-Энэ жил “COVID-19” цар тахлын улмаас бүх салбарт хүндрэл тохиолдсон ч үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байгаа хэсэг ч бий. Тэдэнд хандсан ямар ажил төлөвлөж, хийж байна вэ?

-Дэлхий нийтэд тулгамдаад байгаа “COVID19” цар тахлаас ажлын байранд хэрхэн урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг ажил олгогч, ажилтнуудад зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 20202024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “COVID19” халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт, арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд ажлын байранд цар тахал тархахаас урьдчилан сэргийлэх сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний 18 салбар, чиглэл тус бүрээр БНТУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ерөнхий газар, Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулж, яам, харьяа газар, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, мэргэжилтэн зэрэг нийт 160 гаруй хүнийг хамрууллаа.

Аж ахуйн нэгж байгууллагууд онцгой дэглэмийн үед юунд анхаарах, хаана, ямар эрсдэл байж болзошгүйг олж тогтооход туслах зорилгоор Турк улсын хэрэгжүүлж байгаа Эрсдэлийг тодорхойлох хяналтын жагсаалтыг жишиг байдлаар орчуулан мөн яамны сайт дээр байршуулсан. Үүнд хүнд, хөнгөн үйлдвэрлэл болоод үйлчилгээний нийт таван салбарыг төлөөлүүллээ. Энэ сургалтаас олж авсан мэдээлэл, туршлага дээр тулгуурлан аж ахуйн нэгж, байгууллагууд онцгой дэглэмийн үед юунд анхаарах, хаана, ямар эрсдэл байж болзошгүйг олж илрүүлэхэд туслах “Шалгах хуудас”ны загвар, зөвлөмж, ажлын байранд анхаарах нийтлэг асуудал, цар тахлыг үл тоомсорлосноос, ХАБЭА-г хангаагүйгээс учрах хор уршгийн талаар видео шторк гарган нэвтрүүлж, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээж байгаа юм. Ажлын байр, ширээ, нүдэнд харагдах орчинд байрлуулах боломжтой зөвлөмж, мэдээллийг гарган тархааж байна. 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ХАБЭАн цахим сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, ХАБЭА хариуцсан ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, онцлогтой нь уялдуулан, аймаг, дүүргийн ХАБЭАн зөвлөл болон яамдын салбар хорооны гишүүд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.

-ХАБЭА-н талаар судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар товч танилцуулна уу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар дараах хоёр судалгааг Монгол Улсад анх удаа хийлээ. Үүнд, ажлын байрны нөхцөлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн судалгаа байгаа юм.

ТИКАтай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв дээр хөдөлмөрийн нөхцөлийн лабораторийг чадавхжуулах 80 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэх ажлыг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн улсын үзлэгийг авто замын салбарт ХАБЭА-н үндэсний хороо, авто замын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Зам тээврийн хөгжлийн яам болон мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Автозамын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд 57.9 хувьтай дүгнэгдэж, үзлэгийн мөрөөр зам тээврийн ХАБЭА-н салбар хороо болон авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага ажил олгогч, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг ХАБЭАн Үндэсний хорооноос хүргүүлсэн. Ажлын байранд тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтын төслийг боловсруулж, ЗГХЭГ-т хүргүүлээд байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил мэргэжлийн лавлах стандартыг төслийг боловсрууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэх чиг үүрэг, ажилбарыг тодорхойлсон мэргэжлийн лавлах боловсруулах ажлыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гэрээлэн гүйцэтгүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн, судлаачдын саналыг авч тусган, ХНХ-ын сайдын тушаалаар батлуулахаар бэлтгэж байна. Энэхүү ажил мэргэжлийн лавлах батлагдсанаар мэргэшлийн түвшний хүрээ, мэргэжлийн зэргийн уялдаа, мэргэжлийн хүрээнд гүйцэтгэх үүрэг, ажилбар, тэдгээрийн шалгуур үзүүлэлт зэрэг тодорхой болж цаашид ҮАМАТ08д тусгах, ХАБЭА хариуцсан ажилтныг сурган бэлтгэж байгаа өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох ач холбогдолтой юм.

“ХАБЭАн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”-ыг шинэчлэн боловсруулж БНСУ-ын ХААЭАн агентлагтай хамтран үндэсний хэмжээнд анх удаа 28 сургагч багшийг бэлтгэсэн. Цаашид энэ талын сургагч багшийг бэлтгэх ажлыг ХНХЯ-ны зүгээс шат дараалалтайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ онд Дэлхийн банкны “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэй ХАБЭАн сургагч багш бэлтгэх 40 цагийн сургалтын хичээлийг бүрэн цахимжууллаа. Цахим сургалтын танилцуулга хоёр анимейшн, сургалтын удирдамж, 10 сэдвээр видео хичээл, хичээлийн сорил зэргийг гаргасан. Сургагч багшийн сургалтыг Skillup.mn платформд түр байршуулж, цахимаар зохион байгууллаа. Сургалтад нийт 19 хүн хамрагдсан бөгөөд сургалтын явцын үнэлгээ, ХАБЭАн сургагч багшийн сертификат олгох шалгалтын дүнгээр 16 суралцагч болзол шалгуураа хангаж, нийт 44 ХАБЭАн сургагч багш бэлтгэгдсэн байна.

-Яамны зүгээс ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэх, сургах талаар нэлээд анхаардаг юм байна. Ойрын ирээдүйн зорилго зорилт юу байгаа бол?

-Салбарын яамны хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах маш чухал зорилт тулгараад байна. Мөн “COVID-19”-ийн хүрээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургалт Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран эрчим хүчний салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Ажилтнуудыг тоосны өртөлтөөс хамгаалах заавал мөрдөгдөх техникийн зохицуулалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, мэдээллийн сан үүсгэх гээд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон байна. 

Эх сурвалж:Монголын Үнэн сонин 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ