Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч Т.Анхилмааг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар шагналаа

2021-06-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Дүрс оношлогооны эмч Т.Анхилмааг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар шагналаа.

Шагналыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Т.Анхилмаа нь 2012 оноос өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвдөө эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ.

Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулсан Т.Анхилмаад хамт олных нь зүгээс аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ