Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ

2021-06-28

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо 2021 оны 06 дугаар сарын 28-нд ээлжит хуралдаанаа цахимаар хийлээ.  Хуралдаанд ХАБЭА-н Үндэсний хорооны дарга, дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн Д.Нарансүх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар оролцсон.

Хуралдааны үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат ХАБЭА-н сарын аян, Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан цахим үйл ажиллагааны ажлын талаар танилцуулав. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир ХАБЭА-н сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудыг танилцуулж, шийдвэрлүүллээ.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ