ТООСНЫ ХЭМЖИЛТ ХИЙХ ЛАБОРАТОРИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

2021-07-09
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (ФТХ)-тэй хамтран “Монгол Улсын  уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төслийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн эхний шатанд ажлын байран дахь тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчин(МШӨ)-ний урьдчилан сэргийлэлтийн шаардлагыг тогтоосон үндэсний стандартуудыг сайжруулах ажлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ФТХ, Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд MNS 6654:2017, MNS 6656:2017, MNS 6657:2017, MNS 6658:2017 стандартуудыг  боловсруулж, тоостой холбоотой өвчний урьдчилан сэргийлэлтэд мөрдөж байна. 
Мөн төслийн хүрээнд ажлын байран дахь тоосноос ажилтны эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, тоосны өртөлтийг хэмжиж, шинжлэх арга, өртөлтийн зэрэглэлийг тодорхойлох, ажилтны эрүүл мэндийг тандан хянах, амьсгал хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээ, тоосоор үүсгэгдэг өвчний урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тоосны өртөлтийн багц стандартын ач холбогдол, үр дүнг таниулах зорилгоор  тоосны хэмжилт хийх лабораторийг байгуулах ажлыг эхлүүлсэн билээ.                      Энэхүү ажлын эхлэл болох олон улсын стандартын шаардлагад нийцсэн тоосны хэмжилт хийх  лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг  нийлүүлэгч байгууллага “Хэлт энд солушинс” ХХК-иас хүлээн авлаа. 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ