ХАБЭМТөвийн эмч, эрүүл ахуйч нар Уулын баяжуулах “Бор өндөр” үйлдвэрт ажиллаж байна

2021-09-07

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч, эрүүл ахуйч нар Хэнтий аймгийн Уулын баяжуулах “Бор Өндөр” үйлдвэрт 2021 оны 09 дүгээр сарын 05-16-ны өдрүүдэд ажиллаж байна.

Энэ үеэр тус үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэг шинжилгээнд цогц байдлаар хамруулах юм. Ингэхдээ мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин тогтоох, эрт илрүүлэн оношлох, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд чиглэгдсэн заавар зөвлөмж өгч, үйлдвэрийн эмч, мэргэжилтэнүүдэд мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллана.

Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэн оношилсноор ажилтаны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, арга хэмжээг цогц байдлаар шийдвэрлэх ач холбогдолтой.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ