ХАБЭМТөвийн удирдлагууд олон улсын цахим симпозиумд оролцож байна

2021-09-15

Олон улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн нийгэмлэг, Бүгд найрамдах Солонгос улсын үйлдвэрлэлийн эрүүл мэндийн нийгэмлэг хамтран “Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын хөгжлийн цоорхойг арилгах, Ковид-19 цар тахлыг тойрсон ажлын байранд тулгамдаж буй асуудлууд сэдэвт Олон улсын 12 дахь эрдэм шинжилгээний симпозиумыг 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.  

Энэхүү хуралд эрүүл ахуйн салбарын тэр дундаа БНСУ, АНУ, Канад, Нидерланд, Финланд, Виетнам, Норвеги, Тайвань, Монгол зэрэг олон орны эрдэмтэн, мэргэжилтэн, илтгэгч нар хамрагдаж байгаа юм. Манай улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож байна.

Уг симпозиум нь цахим хэлбэрээр илүү өргөн хүрээнд олон улсыг хамарч, салбарын тулгамдаж буй асуудлыг нэгэн зэрэг хөндөж, шийдвэрлэж буйгаараа ач холбогдолтой боллоо гэдгийг оролцогчид онцолсон.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ