“Дулаан Шарын гол ТӨХК”-ийн нийт ажилчид эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамрагдлаа

2021-09-20

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч нар “Дулаан Шарын гол ТӨХК”-ийн нийт ажилчдад 2021 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо хийлээ.

Мөн энэ үеэр “Дулаан Шарын гол ТӨХК”-ийн хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаатай танилцав.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэг нь ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг цогц байдлаар хийж, мэргэжлийн өвчнийг илрүүлэн оношлох, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрийн эмч, мэргэжилтэнг мэргэжлийн арга зүйгээр хангах чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ