Барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн ээлжит цахим хурал боллоо

2021-10-06

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-тай  хамтран  “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр болсон юм.

Энэхүү төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 7 дугаар хурал 2021 оны 10 дугаар сарын 06-нд цахимаар зохион байгуулагдлаа.  Хуралд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төслийн зохицуулагч, /инженер ХАБ-ын зөвлөх/ Окүмацү Хидэки  нар оролцсон. Энэ үеэр  төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, багаж тоног төхөөрөмжийн ерөнхий мэдээллийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ