"Таван толгой түлш" ХХК-ийн удирдлага, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2021-10-26

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 10 дугаар сарын 15-ны өдөр "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр дээр ажиллаж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахыг мэдэгдсэн билээ. Тухайлбал, тус компанийн удирдлагууд болон ХАБЭА-н ажилтнуудыг сургалтад хамруулах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрсдэлийн үнэлгээ хийх, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл олгох гэх мэт чиглэл өгсөн. Үүний дагуу ХНХЯам болон түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс "Таван толгой түлш" ХХК-ийн удирдлага, ХАБЭА-н асуудал хариуцсан 40 гаруй ажилтныг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар ХАБЭА-н талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хууль дүрэм журмыг танилцуулсан. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, зөвлөмж, Мэргэжлээс шалтгаалах өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх, Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээллийг өглөө. ХАБЭМТөв нь цаашид "Таван толгой түлш" ХХК-тай хамтран үе шаттай ажиллах бөгөөд нийт ажилчдыг ХАБЭА-н сургалтад хамруулах ажлыг төлөвлөөд байна. Түүнчлэн өнөөдрөөс тус компанийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж эхлээд байгаа юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ