Барилгын талбайд “Аюулгүй ажиллах Япон улсын тэргүүн туршлага” үзүүлэх сургалт боллоо

2021-11-05

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “БАРИЛГЫН САЛБАРЫН ХАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд барилгын талбайд “АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ ЯПОН УЛСЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГА” үзүүлэх сургалтыг “Грэйттаур констракшн” ХХК -ийн барилгын талбайд зохион байгууллаа. Үзүүлэх сургалтад ХАБЭМТөв, Барилгын хөгжлийн төвийн төлөөллүүд оролцов. Энэ үеэр ХАБЭМТөвийн дарга М.Даваабат “Барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байгаад талархаж байгаа. Төсөл урт хугацаанд үргэлжилж байгаа учраас хийгдэж буй ажлууд нь үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн инженер техникийн ажилтнуудад зориулсан ХАБ-ын мэдлэгийг дээшлүүлсэн сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш нарыг бэлтгэн сургаж буй. Мөн манай байгууллагад нэн шаардлагатай барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьчилан сэргийлэх чиглэлээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр болсон. Өнөөдрийн арга хэмжээ нь барилгын салбарын эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, аюулгүйн ажиллагааны дадлыг эзэмшүүлэх, ажилчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж харж байна” гэлээ.

Япон улсын барилгын салбарт байнгын хэвшил болсон зүйл нь “Өглөөний цугларалт” аж. Эндээсээ тухайн өдөр эрсдэлгүй, осол авааргүй ажиллах бүхий л заавар зөвлөгөөг өгдөг байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ