Нийслэл, аймаг, дүүргийн ХХҮГазар, хэлтсийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд чадавхижуулах сургалтад хамрагдлаа

2021-11-15

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс нийслэл, аймаг, дүүргийн ХХҮГазар, хэлтсийн "ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” сэдэвт сургалтыг /2021.11.15/-ны өдөр зохион байгууллаа.  Сургалтад ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус төвийн газрын дарга Д.Гангаамаа, Г.Янжинлхам, МҮЭХорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХАБЭА-н хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, тус газрын ХАБЭА-н улсын байцаагч Ш.Хонгорзул, Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын холбооны тэргүүн Д.Нарансүх, ОШМИ сургалтын төвийн захирал Д.Батбаатар болон аймаг, дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан 40 гаруй ажилтнууд танхим болон цахимаар оролцов. 

Сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьчилан сэргийлэх үзлэг, арга хэмжээ, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Ажлын байрны тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах нь, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл өгсөн.

Монгол улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартыг үндэсний онцлог, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль эрх зүйн орчин сайжирч, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд тодорхой хэмжээгээр анхаарах болсон зэрэг эерэг хандлага төлөвшиж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөж байгаа ажилтнуудын тоо төдийлөн буурахгүй байгаа юм. Тодруулбал, Монгол улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 872 үйлдвэрлэлийн осол хурц хордлого бүртгэгдсэн статистик тоон мэдээллийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгээс гаргасан байна.  Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг, үр дүнтэй арга хэлбэрээр  зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Энэ хүрэээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны чадавхийг бэхжүүлэх зорилготой хурал боллоо. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ