Уул уурхайн салбарын ХАБЭА-н ажилтнууд МШӨ-ний мэдлэг олгох сургалтад хамрагдлаа

2021-11-22

Уул уурхайн салбарын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр Мэргэжлээс шалтгаалсан өвчний мэдлэг олгох сургалтад хамрууллаа. Сургалтад Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын 70 орчим төлөөлөл оролцов. Энэ үеэр Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжил дэвшил, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт, хяналт, Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих эмгэгүүд Гүний уурхайн нөхцөл, урьдчилан сэргийлэлтийн сайн туршлага, Ил уурхайн нөхцөл, урьдчилан сэргийлэлтийн сайн туршлаг, ОУ-ын байгууллагын ажлын байран дээрхи эрүүл мэндийн үзлэгийн сайн туршлага сэдвээр тус, тус илтгэл хэлэлцүүллээ.  

2020 оны байдлаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтад 2961 иргэн хөдөлмөрийн чадвар алдалттай идэвхтэй хяналтад байна. Үүнийг салбараар авч үзвэл 72.2 хувь нь уул уурхай, 12.6 хувь нь барилга, 7.1 хувь нь цахилгаан, хий уур агааржуулалтын салбарт тоосжилтын шалтгаант мэргэжлийн өвчнүүд тохиолдож байгаа юм. Тиймээс уул уурхайн салбарт ажиллагсдын мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, хууль эрхзүйн бодлого зохицуулалт, дүрэм стандартын хэрэгжилтийг сайжруулах, ажил олгогч, ажилтнууд, эрүүл ахуйч, эмч нарыг сургалт мэдээллээр тогтмол, тасралтгүй хангах шаардлагатай байгааг харуулж байна. 

Мэргэжлээс шалтгаалсан өвчин, эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ, эрт илрүүлэх урьдчилан сэргийлэлтийг сайжруулах зорилгоор уул уурхайн  салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилчдыг чадавхижуулахад сургалтын зорилго оршиж буй.            

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ