Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон 2021 оны ажлын тайлангийн хурлаа хийлээ

2021-12-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд 2021 онд хийсэн ажлын тайланг хамт олондоо танилцуулав.

Энэ оны хувьд Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн 9 давхар барилгын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн нь онцлох ажлын нэг байлаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүд амжилттай үргэлжилж, барилгын салбарын ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж болон тоосны хэмжилт хийх лабораторийн багаж тоног төхөөрөмжийг тус тус хүлээн аваад буй.

Жил бүрийн дөрөвдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Мөн үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэд үйл ажиллагаа, сайн туршлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл, соёлыг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-уудыг тодруулж, алдаршуулав.

2021 оны хувьд дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн томоохон сургалт, арга хэмжээнүүдээ цахим хэлбэрээр явуулсан. Тухайлбал, “Ковид-19 цар тахлын үед ажлын байранд аюулгүй ажиллах, халдвараас ажилтны эрүүл мэндийг хамгаалах", "Аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах", "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхчлэгчид ХАБЭА-н хууль тогтоомжийг ажлын байранд хэрэгжүүлэх", “Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт” зэрэг онцлох сургалтуудыг амжилттай зохион байгуулсан гэдгийг төвийн дарга М.Даваабат онцоллоо. 

Энэ үеэр ажлын гүйцэтгэл сайн,  олон жил үр бүтээлтэй ажиллаж  мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан  эмч, сувилагч,  хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч нарынхаа амжилт бүтээлийг нь үнэлж,  шагнал гардууллаа.   

Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар

-Нацагдоржийн Эрдэнэчамба /Клиник лабораторийн эмч/

Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр

Дамбийнямийн Эрдэнэбаяр /Чих, хамар хоолойн сувилагч/

Шаймуратын Хуралай /Дотор-уушги судлалын сувилагч/

Мөнхбаатарын Сэлэнгэ  /Эрүүл ахуйч/

Ганбаатарын Болортуяа /Эрүүл ахуйч/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр

Мөнхбаатарын Сэлэнгэ /Эрүүл ахуйч/

Бат-Эрдэнийн Лхагвасүрэн /Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн/

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Тэргүүний залуу”-гаар

Бат-Өлзийгийн Дэнсмаа /Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/

Санждоржийн Ачиймаа /Дотор-уушги судлалын эмч/

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Хөдөлмөрийн алдар”-аар

Галсандоржийн Отгонжаргал /Лаборант/

Нямдоржийн Шийтэр /Дотор-элэг цөс судлалын эмч/

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Тэргүүний идэвхтэн”-ээр

Дамбийбалжирийн Одонцэцэг /Харшлын эмч/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв  нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэх төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, төсөв санхүүг үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд  олон талт ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ