Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллана

2022-01-05

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд ажлын байранд анхны тусламж үзүүлэх дадал, чадварыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд  зориулсан сургалт зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэгийн бүх шатны байгууллагад дэмжлэг үзүүлэх юм. Мөн хөдөлмөр эрхэлж буй иргэд, ажилтнуудад ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллах, эрсдэлт хүчин зүйлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох, үйлдвэрлэлийн ослын үед  анхны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ