Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багшийн сертификат гардууллаа

2022-01-13

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш”-ийн сертификат гардуулах үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, тус яамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар оролцож, сертификатыг гардуулан өгөв.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХАБЭА-н сургагч багшийг бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын дагуу шалгалтыг явуулсан. Сургалтад аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, төрийн байгууллагын ажилтнуудын 30 гаруй төлөөлөл хамрагдсан.

ХАБЭА-н сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь ХАБЭА-н асуудлаар хичээл заах багш, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ