Барилгын салбарын ажил олгогч эздэд зориулсан “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт болно

2022-06-28

Зорилго:  Барилгын салбарын ажил олгогч, инженер техникийн ажилтнуудад зориулан  ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан ажиллах, ХАБЭА-н хууль, эрхзүйн ойлголтыг өгөх, өндрийн аюулгүй ажиллагааны  талаарх мэдлэг, мэдлэгээ сайжруулахад  сургалтын зорилго оршино.

Зорилтот бүлэг

  • Барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч, инженер техникийн ажилтан

Зохион байгуулагч:

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Хамтран зохион байгуулагч:

  • Жайка - Япон улсын хамтын ажиллагааны байгууллага

Сургалтын хэлбэр:

  • Танхим болон цахим

Хаана, хэзээ:

  • Танхим  Хан-уул дүүрэг 2-р хороо, Хөдөлмөрийн ордон 5 давхар хурлын зааланд 2022 оны  06  дугаар сарын 29-ны өдрийн  09.30  цагт зохион байгуулагдана.
  • Цахим  сайтанд тавигдсан линкээр  холбогдож орно.

Бүртгэл:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн пэйж хуудсанд /www.habemt.gov.mn/ бүртгэлийн линк тавигдана.
  • Холбогдох утас: 99125262, 99265999

Жич: Танхимд ирсэн 50 хүнд сертификат олгоно.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ