Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив

2022-09-08
  1. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж , байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна.
  2. Ажлын байрны эрсдлийн түвшин уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуй нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг  ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн зөвлөлийг /орон тооны бус/ 20-иос дээш  ажилтантай аж                    ахуйн нэгж байгууллага бүр байгуулж, ажиллуулна.
  4. Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран  ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно.
  5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1.2. Хувирараа хөдөлмөр эрхлэгч иргэн

4.1.3.Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид

4.1.6  Хороо нөхөрлөлийн гишүүд-д заасан аж нэгж байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.  

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ