“ӨНДӨРТ БОЛОН ӨРГӨХ ЗӨӨХ ТЭЭВЭРЛЭХ МЕХАНИЗМТАЙ ХАРЬЦАН АЖИЛЛАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БА АНХНЫ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ХАБЭА-Н БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2022-09-16

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам”,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөө”, НДЕГ-тай байгуулсан НД/62/22, Т/22/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Өндөрт болон өргөх зөөх тээвэрлэх механизмтай харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагаа ба анхны тусламж” сэдэвт ХАБЭА-н багш нарыг чадавхжуулах сургалтыг мэргэжлийн  байгууллагатай хамтран зохион байгуулна.

“Өндөрт болон өргөх зөөх тээвэрлэх механизмтай харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагаа ба анхны тусламж” сэдэвт ХАБЭА-н багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Байгууллагын гэрчилгээ,
  2. Сургалт зохион байгуулах байгууллага нь өндөрт ажиллах болон өргөх зөөх тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах, онцгой байдлын үед ажиллах,  анхны тусламжийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэдэг байх
  3. Чанар стандарт хангасан сургалтын анги танхим, өндөрийн болон өргөх зөөх тээвэрлэх техник  хэрэгсэлтэй байна. /Зураг, жагсаалт/
  4. Сургалтыг танхим, ажлын байранд, ажлын талбайд  зохион байгуулах боломжтой байх /зураг, гэрээ, бусад нотлох баримт/
  5. Сургалтад 80-оос доошгүй хүнийг 2 ээлжээр хамруулна. Нэг удаагийн сургалтад хамрагдах иргэний тоо 40-аас доошгүй байна.
  6. Вакумжуулсан сургалтын үргэлжлэх хугацаа  2 өдөр байна.
  7. Нэг удаагийн сургалтын зардал 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг бөгөөд санхүүжилт НДЕГ-тай хийсэн гэрээний дагуу 40:60 харьцаатай орох тул зардлыг даах санхүүгийн чадавхитай байх. /60 хувь орох хугацаа 2022 оны 12 сар/
  8. Нийгмийн даатгал, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг аливаа байгууллагад өргүй, тухайн байгууллагын санхүүгийн данс нь битүүмжлэгдээгүй байх

Сонирхсон байгууллага материалаа 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө  Архив бичиг хэргийн ажилтанд  авчирч өгнө үү.

Холбогдох материалыг цахимаар авахгүй бөгөөд 99037747, 88880906 утсаар  нэмэлт мэдээллийг авч болно.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ.

СУРГАЛТ СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ, ХАН -УУЛ ДҮҮРЭГ,

ХӨДӨЛМӨРИЙН ОРДОН, 4 ДАВХАР,  411 ТООТ

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ