Мэндчилгээ

2015-10-23
 
 
Мэндчилгээ

Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан 50 жилийн түүхтэй хамт олон юм.

Олон улсын жишиг, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан байгууллагын нэршил бүтэц өөрчлөгдөн зохион байгуулагдсаар ирсэн ба 2016 оноос Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” болж 4 газар 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, ХАБЭА-н сургалт сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА юм.

Бид цаашид Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, гадаад хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд суурилсан, орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн тусламж үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, хөдөлмөрийн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ М.ДАВААБАТ