Сургалт судалгаа, хамтын ажиллагааны газар

2015-10-23

Үйл ажиллагааны чиглэл: ХАБЭА-н сургалт явуулах бүртгэлийн гэрчилгээ олгох

  • ХАБЭА-н сургалт явуулах бүртгэлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны үе шат
    1. Хүсэлт хүлээн авах шат
      • Ажлын хэсэг ирүүлсэн материалд үзлэг хийх
      • Материал шаардлага хангаагүй бол ажлын 10 хоногт багтаан тухайн байгууллагад материалыг буцаана 
    2. Ирүүлсэн материал шаардлага хангаж байвал сургалтын орчин, нөхцөлд үзлэг, үнэлгээ хийнэ.
    3. Үзлэг үнэлгээгээр 80 ба түүнээс дээш оноогоор үнэлэгдсэн бол хүсэлт ирүүлсэн төрлөөс хамааран бүртгэлийн гэрчилгээ олгох эсвэл ХАБЭА-н ҮХ-ны хуралд оруулахаар төлөвлөнө.
    4. Ажил олгогчийн сургалт, Ажилтны сургалт, Тусгай сургалт, Олон нийтийн сургалтын төрлөөр бүртгэлийн гэрчилгээ авч байгаа бол ХАБЭМТ-ийн даргын тушаал гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан гэрчилгээг хэвлэж олгоно.
    5. Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн ажилтны сургалт, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын төрлөөр бүртгэлийн гэрчилгээ авах, төрөл нэмүүлэх бол ирүүлсэн материалыг дүгнэлт саналын хамт ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтэст шилжүүлнэ.
    6. Тус хэлтэс материал, дүгнэлт саналтай урьдчилан танилцаж, шаардлага хангасан гэж үзвэл  ХАБЭА-н үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
    7. ХАБЭА-н ҮХ-ны хурлын шийдвэрт үндэслэн ХАБЭМТ-ийн даргын тушаал гаргана. Тушаал гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан гэрчилгээг хэвлэж олгоно.
    8. ХАБЭА-н сургалтын байгууллагыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж сургалт зохион байгуулахтай холбоотой зөвлөмж заавар өгнө.
    9. ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээний үнийг Төрийн сангийн 100900037022 дансанд Хөдөлмөрийн АБЭМТөв нэрээр тушаана. 
    10. ХАБЭА-н сургалтын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ олгох
    11. ХАБЭА-н ҮХ-ны хурлаар сургалтын байгууллагад гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх
    12. ХАБЭА-н сургалтын байгууллагыг бүртгэх

Хавсралт 1. Бүртгэлийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг

  1. ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага нь дараахь материалыг бүрдүүлж ирүүлнэ.
  2. Бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн албан бичиг;
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  4. Багш нарын анкет, иргэний үнэмлэх, боловсролын диплом, ХАБЭА-н мэргэшсэн гэрчилгээний хуулбар
  5. ХАБЭА-н сургалтын хөтөлбөр;
  6. Сургалт явуулах байр, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдлыг гэрчлэх баримт, танилцуулга /гэрээ, гэрчилгээ, фото зураг г.м/;
  7. Өөр аж ахуйн нэгж, байгууллага дээр дадлага сургалт зохион байгуулах бол энэ талаар харилцан тохиролцсон шийдвэр /гэрээ, албан бичиг/;
  8. Сургалтын төлбөрийн хэмжээ, холбогдох шийдвэр;
  9. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр хичээлийн иж бүрэн материал /лекц, конспект, дадлага, семинар,  шалгалтын материал/-тай байх.

 

Хавсралт 2. Үйл ажиллагаа явуулж буй ХАБЭА-н сургалтын байгууллагын талаар мэдээлэл авах холбоос /https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.habemt.gov.mn%2Fpage%2F3598.shtml%3Fsel%3D6285%26fbclid%3DIwAR2v2UbzLkDOjZxpa5hzRZmATa6kkcUIssMwBPWneSXwTdg1dU2bZ5214i4&h=AT0ubisMGDrtlzxuHdxt6A4c_YL87UqZt_2FSmX4TKrVg2muXLd_YwKdv46kIBAuiV1Rpg9cFPBAYm1yoV5XN6z16KL8GkKCAq7bRDuK0dWVR3R1Qjz7hyEMmhTvYlY-elohTA /

Хавсралт 3. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны тухай мэдээлэл авах холбоос /холбоос оруулах/

Хавсралт 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам / https://www.legalinfo.mn/annex/details/10554?lawid=15016/