Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар
Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, эрүүл ахуйн хэмжилт хийх, үнэлгээ хийх, тайлан зөвлөмж боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 хэлтэс, 15 ажилтны орон тоотойгоор үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган 17 хүрээний дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг гүйцэтгэж байна.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын 2.1 дэх хэсэг, 3.10 дахь хэсэгт заасны дагуу мэдээ, тайланг нэгтгэнэ.
- ХАБЭА-н хууль ,тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчилна
- Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний холбогдох тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнаж ажиллах
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар арга зүйн зөвлөмж, санамж зааврыг гаргах, урт богино хугацааны хөтөлбөр төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлэх
- Аймаг нийслэл, орон нутгийн засаг захиргаа төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын судалгаа шинжилгээний төв аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах мэдээлэл солилцох, туршлага судлах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах
- Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам болон ХАБЭА-н үндэсний хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнаж ажиллах
- ХАБЭА-н хороод, салбар зөвлөлүүдтэй ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулна
- ХАБЭА-н салбар зөвлөлүүдийг чиглүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах.
- Соён гэгээрүүлэх чиглэлээр ХАБЭА-н талаар цахим контент бүтээж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр түгээх
- Жил бүр 9 дүүрэг, 21 аймагт ХАБЭА-н талаар хийгдэх ажлын чиглэлийг хүргүүлж, жилийн тайланг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэх