Захиргаа удирдлагын газар

2015-11-02

Байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөвлөх,  газар хэлтсийг удирдлага арга зүйгээр хангах, төсвийн төлөвлөлт, санхүү эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хүний нөөцийн чадварлаг менежментийг нэвтрүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

  • Хүний нөөц бүрдүүлэх, хувийн хэрэг хөтлөх, тушаал шийдвэр боловсруулах;
  • Удирдлагын бодлого шийдвэрийг зохион байгуулах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр  хангах;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтын зохион байгуулалтыг хариуцах;
  • Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйг сахиулах;
  • Дотоод хяналт шалгалт, мониторингийн үнэлгээ хийх, шаардлагатай асуудлаар хөндлөнгийн аудит хийлгэх;
  • Мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Хууль эрх зүйн үйлчилгээ, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн актын жагсаалт гаргах, шинэчлэх;
  • Эмнэлгийн үйлчилгээний чанар, стандартыг хангуулах, эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийх;
  • Засгийн газрын болон яамны бодлого шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах, биелэлтийг тайлагнах;