Танилцуулга
Бидний тухай
ХАБЭМТ-ийн Мэргэжлийн өвчин судлалын газар нь 1967 оноос үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэжлээс шалтгаалах өвчний ЭХМСалбар комисс нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд ЭХК-н багтай хамтран МӨСГ-т 4 дэхь өдөр бүрийн 10 цагаас ХЧА иргэдийн асуудлыг шийдвэрлэн ажилладаг.
Бид 2018 оны хагас жилийн байдлаар нийт 27 удаагийн хурлаар 1856 хүний асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс орон нутагт 3 удаагийн томилолтоор 4 газар 964 хүний ХЧА-ын хувь хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2004 оны 77-р тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д хамаарах мэргэжлийн хүмүүст мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоодог.
МӨСГ-т идэвхитэй хяналтанд байдаг иргэдийн дийлэнхи хувийг доорхи салбарт ажиллагсад эзэлдэг.
2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1605 хүний ХЧА-ын хувь хугацааг сунгасан байна.