Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэг

2021-04-13

Урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгийн хүрээнд:

     Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн амбулаторын тусламж үйлчилгээний хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, идэвхтэй диспансерын хяналтын үзлэг, өвчний учир амбулаторын үзлэг тус тус хийгдэж байна. Сүүлийн 5-н жилд амбулаторын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжран, үзлэгийн тоо жил ирэх тутам ихсэж байгаа нь 2016 онд 58873, 2019 онд 95566 болж 38.4%-иар өссөн үзүүлэлтээс харж болно. 2020 онд нийт үзлэгийн 82.1% /36566/-ийг урьдчилан сэргийлэх үзлэг эзлэж байна.

        2020 онд 276 байгууллага аж ахуй нэгжтэй хийсэн гэрээний дагуу 5997 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Сүүлийн 5-н жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээс харахад 2016 онд 158 байгууллагын 5305 хүн, 2019 онд 303 байгууллагын 13708 хүн хамрагдаж 61.3%-иар нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдсан байгууллагыг салбараар нь авч үзэхэд:

  • Уул уурхай, олборлолт 39%

  • Барилга 14%

  • Боловсруулах үйлдвэрлэл 11%

  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар 7%

  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа 29% байна.

 

2021 он Урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд

2021 онд 231 байгууллага аж ахуй нэгжтэй хийсэн гэрээний дагуу 3210 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Хөдөө  орон  нутгийн  урьдчилан  сэргийлэх үзлэгээр  “Бор-Өндөр”  УБҮ,   “Шарын   гол” ХК,  “ДЦС-4” ТӨХК,  “Эрдэнэт-үйлдвэр”   ТӨҮГ /цацрагтай   харьцдаг   ажиллагсад/, “Шижир Алт” ХХК,  “Баян Айраг” ХХК,  Багануур  НУ-д /сувилал,  монцахим/ очиж   нийт   2531  хүнд  явуулын  үзлэг  хийгдсэн  байна. 

График 1. Урьдчилан сэргийлэх үзлэг