“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх нь” ХАБЭА-н багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх нь” сэдэвтэй ХАБЭА-н багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ.
Сургалтад 70 гаруй байгууллагын 102 ХАБЭА-н багш болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын гишүүд хамрагдаж байна.
Уг сургалт 2020 оны 10-р сарын 16-ны өдрийн 09:00- 14:00 цаг хүртэл үргэжилнэ.