"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020" үргэлжилж байна

2020-04-27
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар үргэлжилж байна. Гэвч дэлхий нийтэд тархаж буй “COVID-19” цар тахлаас үүдэн “ХАБЭА-н сарын аян-2020” олон нийтийн арга хэмжээ цуцлагдсан. Тиймээс сарын аяны үйл ажиллагааг цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилж олон нийтэд хүргэж байгаа юм. Энэ удаа Чингэлтэй дүүрэгт сарын аяны арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдаж буй талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Ж.Лхагвасүрэнгийн LIKE HD телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.