Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХАБЭА-н асуудлаар хэлэлцлээ

2024-02-05 332
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хуралдаж, 45 дугаар тэмдэглэлийг гаргалаа. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, зөвлөмж гаргасан билээ. Тус зөвлөмжийн дагуу дараах тэмдэглэлийг гаргасан юм.
Тэмдэглэлд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын эмнэлэгт мэргэжлээс шалтгаалсан өвчний үзлэг хийх, сэргээн засах кабинет ажиллуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын шинэ эмнэлгийн үйл ажиллагааг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгав. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбаруудад тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ажилтныг стандартад нийцсэн ажлын хувцас, тусгай хамгаалах хэрэгслээр хангах үйлдвэрлэл , үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ БАГШ ”-ийн сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ХАБЭА-н хөгжлийн нэгд

2024-10-07

Ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогд

2024-05-09

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэл

2024-05-07

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.