ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд ИНЕГ-ын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцлаа

2024-02-05 46
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөний 1.13-т тусгасан мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд хүргэж болзошгүй ажил мэргэжлийн судалгаанд үндэслэн хэвийн бус нөхцөлийн дүгнэлт гарсан нисэхийн салбарын ажлын байруудад ХАБЭА-н Үндэсний хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд биечлэн ажиллалаа.
МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөллүүд НИК ХХК, Петростар ХХК, ИНЕГ-ын харъяа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Шалгалтын нислэг, зураглалын алба, ИНЕГ-ын газрын тусгай үйлчилгээний алба, ИНЕГ-ын аюулгүй байдал хамгаалалтын алба, МИАТ, Чингис хаан ОУ-ын нисэх буудал зэрэг ажил мэргэжлийн судалгаанд үндэслэн, хэвийн бус нөхцөлийн дүгнэлт гарсан ажлын байруудын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцаж, ХНХ-ын сайдын 77 дугаар тушаал, “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д оруулах эсэх талаар судалсан юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын Тээвэр Холбоо Газрын Тосны Ажилтны ҮЭ-үүдийн холбоо, анхан шатны хороодын гишүүдийнхээ санаачлагаар нисэхийн салбарын ажлын хэд хэдэн байруудад ажил мэргэжлийн судалгаа хийлгэсэн билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж холбогдох шийдвэрийг ХАБЭА-н Үндэсний хорооноос гаргах юм.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Зам, Тээврийн Хөгжлийн Яам
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Mtcpwu Mtcpwu
Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Иргэний Нисэхийн Үндэсний Төв
Монголын Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо MEGM
@Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралд Хөдөл

2024-02-07

ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд ИНЕГ-ын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөний 1.13-т тусга

2024-02-05

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХАБЭА-н асуудлаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар хөдөлмөрийн аю

2024-02-05

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.