ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

2024-02-07 34
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох төлөөлөл оролцов.
Хуралдаанаар👇
✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2023 оны төлөвлөгөөний биелэлт;
✅Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэл;
✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл;
✅Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцэв. Мөн ХАБЭА-н Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралд Хөдөл

2024-02-07

ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд ИНЕГ-ын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөний 1.13-т тусга

2024-02-05

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХАБЭА-н асуудлаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар хөдөлмөрийн аю

2024-02-05

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.