“НОМИН ХОЛДИНГ” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-04-02 172
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, “Номин Холдинг” ХХК-ийн Дижитал шилжилт,үйл ажиллагааны газрын захирал Д.Бямбажаргал болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн талаарх мэдээлэл зөвлөмжийг хамтран хүргэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар олон улсын сургалт, семинарт хамтран оролцох зэрэг бусад асуудлаар хамтран ажиллана.
Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм.
All reactions:

Otgonbaatar Sanduijav, Myagmarsuren Derem and 40 others

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ БАГШ ”-ийн сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ХАБЭА-н хөгжлийн нэгд

2024-10-07

Ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогд

2024-05-09

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэл

2024-05-07

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.