“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024” нээлтээ хийнэ

2024-04-03 370
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024” арга хэмжээг “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” уриан дор 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.Нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.
Энэхүү сарын аян нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.
Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ.

Холбоотой мэдээ

ХАБЭМТөвийн мэргэжлийн өвчин судлалын эмч, эрүүл ахуйч нарыг АНУ-д сургалтад хамруулахаар санал солилцлоо

АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байд

2024-04-26

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024” нээлтээ хийнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмө

2024-04-03

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг х

2024-02-26

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.