МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2024-04-22 57
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн шинээр баригдаж буй барилгын ажлын явцтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон бусад албаны төлөөлөл танилцлаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өрөөнүүдийн зохион байгуулалт, цахилгаан, сантехникийн ажлуудыг хийж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын үнийн судалгааг гарган танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Эмнэлгийн барилга нь хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3-р шатлалын эмнэлэг болох юм. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэх үйлчлүүлэгчид олон байдаг учраас хэвтэн эмчлүүлэх тасагтай болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгыг шинээр барих санхүүжилтийн асуудлыг 2022 оны улсын төсөвт суутган шийдвэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэл

2024-05-07

МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн шинээр баригд

2024-04-22

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А/173 тушаалаар ХӨ

2024-02-05

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.