Чиг үүрэг
Захиргаа удирдлагын газар
Тус газар нь байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөвлөх, газар хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр хангах, төсвийн төлөвлөлт, санхүү эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хүний нөөцийн чадварлаг менежментийг нэвтрүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
- Хүний нөөц бүрдүүлэх, хувийн хэрэг хөтлөх, тушаал шийдвэр боловсруулах;
- Удирдлагын бодлого шийдвэрийг зохион байгуулах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтын зохион байгуулалтыг хариуцах;
- Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйг сахиулах;
- Дотоод хяналт шалгалт, мониторингийн үнэлгээ хийх, шаардлагатай асуудлаар хөндлөнгийн аудит хийлгэх;
- Мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
- Хууль эрх зүйн үйлчилгээ, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн актын жагсаалт гаргах, шинэчлэх;
- Эмнэлгийн үйлчилгээний чанар, стандартыг хангуулах, эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийх;
- Засгийн газрын болон яамны бодлого шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах, биелэлтийг тайлагнах.
СУРГАЛТ СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Тус газар нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн ХАБЭА-н боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалт, судалгаа мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах, төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, ХАБЭА-н сургалтын байгууллагуудад бүртгэлийн гэрчилгээ олгож удирдлага аргазүйгээр хангах чиг үүрэг бүхий нэгж юм.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАЗАР
Тус газар нь Монгол улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, эрүүл ахуйн хэмжилт хийх, үнэлгээ, дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулах.
- ХАБЭА чиглэлээр мөрдөгдөж буй журам, аргачлал, стандарт, технологийн зааврыг боловсронгуй болгох, шинэчлэн боловсруулж батлуулах.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох заавар зөвлөмж гаргах.
- ХАБЭА-н сургалт зохион байгуулах ААН, ТББ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих.
- Өмчийн бүх хэлбэрийн ААН байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ГАЗАР
Тус газар нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагуудын мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж, сувилах, хөдөлмөр зохицуулалтад магадлал хийх, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, шуурхай үзүүлэх чиг үүрэгтэй.
- Амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ
- Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэн эмчлэх, нөхөн сэргээн сувилах
- Илэрсэн өвчлөл хордлогыг хяналтанд авч эрүүлжүүлэх
- Хөдөлмөр магадлал, хөдөлмөр зохицуулалт хийх
- Мэргэжлээс шалтгаалсан өвчний тархалт, шалтгаан, эмчилгээний шинэлэг арга технологийг харьцуулан судлах
- Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг, шаардлагатай тандалт үзлэг зохион байгуулах
- Мэргэжлээс шалтгаалсан болон хөдөлмөр эрхлэхтэй холбоотой өвчнөөс у/с ажлыг хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээтэй холбон үнэлэлт өгөх
- Урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж, заавар боловсруулах
- Төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх
- Хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн бие бялдрыг нөхөн сэргээх чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр эмчлэх
- Чиглэлийн байгууллагын эмч, сувилагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөх
- Зүрх, тархины бичлэг, уушгины үйл ажиллагааны сорил, рентген, ЭХО, дуран болон бусад шинжилгээ, оношлогоо хийх
- Клиник, биохими, бактериологийн шинжилгээг хийх, мэдээ тайлан гаргах