Сургалт, судалгаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
Үйл ажиллагааны чиглэл: ХАБЭА-н сургалт явуулах бүртгэлийн гэрчилгээ олгох
- ХАБЭА-н сургалт явуулах бүртгэлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны үе шат
- Хүсэлт хүлээн авах шат
- Ажлын хэсэг ирүүлсэн материалд үзлэг хийх
- Материал шаардлага хангаагүй бол ажлын 10 хоногт багтаан тухайн байгууллагад материалыг буцаана
- Ирүүлсэн материал шаардлага хангаж байвал сургалтын орчин, нөхцөлд үзлэг, үнэлгээ хийнэ.
- Үзлэг үнэлгээгээр 80 ба түүнээс дээш оноогоор үнэлэгдсэн бол хүсэлт ирүүлсэн төрлөөс хамааран бүртгэлийн гэрчилгээ олгох эсвэл ХАБЭА-н ҮХ-ны хуралд оруулахаар төлөвлөнө.
- Ажил олгогчийн сургалт, Ажилтны сургалт, Тусгай сургалт, Олон нийтийн сургалтын төрлөөр бүртгэлийн гэрчилгээ авч байгаа бол ХАБЭМТ-ийн даргын тушаал гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан гэрчилгээг хэвлэж олгоно.
- Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн ажилтны сургалт, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын төрлөөр бүртгэлийн гэрчилгээ авах, төрөл нэмүүлэх бол ирүүлсэн материалыг дүгнэлт саналын хамт ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтэст шилжүүлнэ.
- Тус хэлтэс материал, дүгнэлт саналтай урьдчилан танилцаж, шаардлага хангасан гэж үзвэл ХАБЭА-н үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
- ХАБЭА-н ҮХ-ны хурлын шийдвэрт үндэслэн ХАБЭМТ-ийн даргын тушаал гаргана. Тушаал гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан гэрчилгээг хэвлэж олгоно.
- ХАБЭА-н сургалтын байгууллагыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж сургалт зохион байгуулахтай холбоотой зөвлөмж заавар өгнө.
- ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээний үнийг Төрийн сангийн 100900037022 дансанд Хөдөлмөрийн АБЭМТөв нэрээр тушаана.
- ХАБЭА-н сургалтын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ олгох
- ХАБЭА-н ҮХ-ны хурлаар сургалтын байгууллагад гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх
- ХАБЭА-н сургалтын байгууллагыг бүртгэх
- Хүсэлт хүлээн авах шат
Хавсралт 1. Бүртгэлийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг
- ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага нь дараахь материалыг бүрдүүлж ирүүлнэ.
- Бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн албан бичиг;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Багш нарын анкет, иргэний үнэмлэх, боловсролын диплом, ХАБЭА-н мэргэшсэн гэрчилгээний хуулбар
- ХАБЭА-н сургалтын хөтөлбөр;
- Сургалт явуулах байр, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдлыг гэрчлэх баримт, танилцуулга /гэрээ, гэрчилгээ, фото зураг г.м/;
- Өөр аж ахуйн нэгж, байгууллага дээр дадлага сургалт зохион байгуулах бол энэ талаар харилцан тохиролцсон шийдвэр /гэрээ, албан бичиг/;
- Сургалтын төлбөрийн хэмжээ, холбогдох шийдвэр;
- ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр хичээлийн иж бүрэн материал /лекц, конспект, дадлага, семинар, шалгалтын материал/-тай байх.
Хавсралт 2. Үйл ажиллагаа явуулж буй ХАБЭА-н сургалтын байгууллагын талаар мэдээлэл авах холбоос
Хавсралт 3. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны тухай мэдээлэл авах холбоос /холбоос оруулах/
Хавсралт 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам