Мэргэжлийн өвчин судлалын газар

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг

           Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь 1967 оноос хойш Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх аж ахуй нэгж байгууллагуудын мэргэжлээс шалтгаалах өвчний эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалт хийх, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, шуурхай үзүүлэх чиг үүрэгтэй 23 их эмч, 13 сувилагч нийт 42 ажилтны бүрэлдэхүүтэй үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, ажил хөдөлмөрийн тохироо хийх
  • Хавсралт 1: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад бүрдүүлэх баримт бичиг
  • Хавсралт 2: Эрүүл мэндийн үзлэгийн хуудас татах холбоос https://docdro.id/ryX1nAZ
  • Хавсралт 3: Лабораторийн шинжилгээнд бэлдэх зааварчилгаа                                                                       татах холбоос https://docdro.id/lobnet9 
  • Хавсралт 4: Төлбөр төлөх мэдээлэл
  • Хавсралт 5: Үзлэгийн цагийн хуваарийн мэдээлэл

2. Нийт ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг, оношилгоо, эмчилгээ, ажил хөдөлмөрийн тохироо хийх

–    Эрүүл мэндийн сайдын А/340 дүгээр тушаал татах https://docdro.id/CNG23sS

–     Хавсралт 6: Эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамрагдахад бүрдүүлэх баримт бичиг

–     Хавсралт 2: Эрүүл мэндийн үзлэгийн хуудас татах холбоос

–     Хавсралт 3: Лабораторийн шинжилгээнд бэлдэх зааварчилгаа татах холбоос

–    Хавсралт 4: Төлбөр төлөх мэдээлэл

–    Хавсралт 5: Үзлэгийн цагийн хуваарийн мэдээлэл

3. Мэргэжлээс шалтгаалах өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх, сувилах

–   Хавсралт 7: Мэргэжлээс шалтгаалах өвчнийг тодруулахад шаардагдах бичиг баримт

–   Хавсралт 8: Сувилалууд мэдээлэл

4. Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөр магадлал, зохицуулалт хийх

–   ЭМС, ХНХС-н А/39, А/12 дугаар тушаал татах https://docdro.id/ltPN8U5

–   Хавсралт 9: Хөдөлмөр чадвар алдалт тогтоох хурлын мэдээлэл

5. Хөдөлмөрийн чадвар алдсан өвчтнүүдийн бие бялдарыг нөхөн сэргээх чийрэгжүүлэх

6. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт, судалгаа мэргэжил арга зүйн зөвлөмж, мэдээллийг хүргэх

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ХУГАЦААТ ҮЗЛЭГИЙН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Шинээр ажилд орох ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах

Эрүүл мэндийн үзлэгт ажилтан хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас /Цээж зураг нааж байгууллагаар цээж зураг хуудсыг голлуулан тамга даруулсан байх/,
  • Байгууллагын төлбөр тушаасан баримт /хуулбар байж болно./
  • Шинжилгээ үзлэгт орох хувийн бэлтгэл хангах

Хавсралт 4

Төлбөр төлөх мэдээлэл

Төрийн сангийн дансанд тушаана.

Дансны дугаар: 100900037022 дансанд Хөдөлмөрийн АБЭМТөв нэрээр тушаана

Гүйлгээний утга: Байгууллагын нэр болон өөрийн нэрийг бичнэ

Хавсралт 5

Үзлэгийн цагийн хуваарийн мэдээлэл

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг

Даваагаас Баасан гаригуудад 08:30-17:00 цагт ажиллана,

Бүртгэл 08:00-08:30, лаборатори шинжилгээний сорьц 08:30-10:00,  Рентгенд цээж харалт 08:30-11:00, Рентгенд зураг авалт 11:00-12:30 хооронд хийгдэнэ

Хавсралт 6

Эрүүл мэндийн хугацаат үзлэгт нийт ажилтнуудаа хамруулах

“Ажил олгогч эрүүл мэндийн хугацаат үзлэгт ажилтныг хамруулах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт дараах   баримт бичгийг  бүрдүүлнэ.

Үүнд:

  • ХАБЭМТ-д албан бичгээр хүсэлт илгээх  /Уг албан бичигт байгууллагын хаяг, утас зэрэг мэдээллийг дурдсан байна/
  • Мэргэжлийн өвчин судлалын газрын hospital@habemt.gov.mnwww.habemt.gov.mn  хаягаар  нийт ажилтнуудын болон хөдөлмөрийн нөхцөлийн мэдээллийг илгээх /Нэмэлт шинжилгээг тодорхойлдог/
  • Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн гэрээ хийх
  • Үзлэгт хамрагдахдаа төлбөр тушаасан баримт авч ирэх /хуулбар байж болно./

Хавсралт 7

Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тодруулахын хүсвэл

Өөрийн биеэр доорх материалуудыг авч ирнэ.

  1. Харьяа орон нутаг, дүүргээс илгээх бичиг буюу 13А маягт
  2. Илгээж буй байгууллагаас ажилтны ажил байдлын тодорхойлолт
  3. Өвчтөний карт /ажилд орохоос өмнөх болон ажилд орсноос хойших эрүүл мэндийн үзлэгийн хуудас/
  4. Ажлын байрны нөхцөлийн тодорхойлолт. Үүнд:
  • Ажил мэргэжлийн онцлог
  • Ажлын цаг
  • Ажилласан хугацаа, мэргэжлээрээ ажилласан жил (тасралттай ба тасралтгүй)
  • Хөдөлмөрийн нөхцөл, тоос тоосонцрын бүтэц найрлагын шинжилгээ
  • Ажлын байрны эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлт
  1. Иргэний үнэмлэх
  2. Нийгмийн даатгалын дэвтэр

Хавсралт 8

Хөдөлмөр чадвар алдалт тогтоох хурлын мэдээлэл

Хөдөлмөр чадвар алдалтыг тогтоох ЭХК, ЭХМК-ын хурал долоо хоног бүрийн 4 дэхь өдөр 10:00 цагт эхэлнэ

© 2025 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.