Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэг
Урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгийн хүрээнд:
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн амбулаторын тусламж үйлчилгээний хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, идэвхтэй диспансерын хяналтын үзлэг, өвчний учир амбулаторын үзлэг тус тус хийгдэж байна. Сүүлийн 5-н жилд амбулаторын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжран, үзлэгийн тоо жил ирэх тутам ихсэж байгаа нь 2016 онд 58873, 2019 онд 95566 болж 38.4%-иар өссөн үзүүлэлтээс харж болно. 2020 онд нийт үзлэгийн 82.1% /36566/-ийг урьдчилан сэргийлэх үзлэг эзлэж байна.
2020 онд 276 байгууллага аж ахуй нэгжтэй хийсэн гэрээний дагуу 5997 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Сүүлийн 5-н жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээс харахад 2016 онд 158 байгууллагын 5305 хүн, 2019 онд 303 байгууллагын 13708 хүн хамрагдаж 61.3%-иар нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдсан байгууллагыг салбараар нь авч үзэхэд:
- Уул уурхай, олборлолт 39%
- Барилга 14%
- Боловсруулах үйлдвэрлэл 11%
- Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар 7%
- Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа 29% байна.